Тендерийн асуудалд холбогдсон Д.Доржханд 188 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг энэ сарын 9-өөс10-нд шилжих шөнө саатуулж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Өчигдөр түүнийг шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж. 

Ийнхүү тендерийн асуудалд холбогдоод байгаа Д.Доржханд нь ХОМ-ээ өнгөрсөн жилүүдэд хэрхэн мэдүүлж байв. 

Тэрбээр 2017 онд жилийн 51 сая төгрөгийн орлоготой гэдгээ мэдүүлжээ. Харин 2018 онд 29 сая төгрөгийн орлого олжээ. Д.Доржхандынх 575 сая төгрөгийн өртөг бүхий хоёр орон сууц, нэг гражтай. 139 сая төгрөгийн малтай, 188 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй хэмээн мэдүүлжээ.

2017 онд 19 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2018 онд найман сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. 

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button