Онцгой дэглэмийг зургаан сараар сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. 

Төслийн танилцуулгыг ЗХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хийсэн юм. Тэрбээр “Онцгой дэлгэмийн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон, шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгалаа. Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлэлцлийг хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Дархан төмөрлөгийн үйлдвэр, "Монголиан копер корпорашн"ХК, "QSI" ХК,  "Цемент шохой" ХК, "Цэц Мөнх" ХК зэрэг хуулийн этгээдтэй холбоотой компанийг хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэж зохих байгууллагад шилжүүлсэн. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн хэдий ч шалгалтын актаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй  гэрээ, хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байна. Мөн холбогдох албан тушаалтнууд мөнгө угаалтын схемтэй оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа зарим компанитай асуудал шүүхэд шилжсэн. Иймд Засгийн газар "Эрдэнэт" ТӨҮГ, "Монголросцветмент" ТӨҮГ-т  тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг тус байнгын хороонд оруулж байна” гэсэн юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Үүний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх "Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгахыг дэмжлээ. 

П.АНИР 

Оллоо.мн 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button