Өнөөдөр: Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцны үндсэн хэсгийг нээнэ

11:30 цагаас  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Ардын уран бүтээлчдээс: Азийн ардын урлагийн их наадмын шүүгч Д.Одсүрэн болон бусад шүүгчдийн буруутай үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

12:00 цагаас  Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцны үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа  гүүрэн зам дээр болох тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ сурвалжлага бэлтгэхийг урьж байна.

Утас: 11-325044, 88099272

12:40 цагт  Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ Дотоод хэргийн их сургууль дээр болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 88068293, 89015303 дугаараар холбогдоорой

14:00  цагт МЭХ Засгийн газартай хамтран "Илүү сайхан ирээдүйн төлөө" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 16-18-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганы эхний өдөр буюу өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд “Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох” нь олон улсын туршлага судлах уулзалт болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button