Автомашинууд “А” бүсэд нэвтрэхдээ илүү татвар төлдөг журамтай болъё

Их хотын иргэдийн бухимдлыг төрүүлдэг зүйл бол яах аргагүй түгжрэл. Замын ачааллын дийлэнх нь хотын төвийн буюу “А” бүсэд байна.  Мэдээж “А” бүсийн замын хангалттай хэмжээнд өргөн болгосон. Нэмж зам тавих ямар ч боломжгүй, зогсоолын хүрэлцээ ч хангалттай хэмжээнд биш. Иймээс хотын “А” бүсэд зорчин явах тээврийн хэрэгслүүд тодорхой хэмжээнд татвар төлж зорчдог болох санал цахим орчинд өрнөж байна. Өнөөдөр яг манайхтай адил автомашины түгжрэл дэлхийн олон улсад шүдний өвчин болж байна. Тэд хотын авто замын түгжрэлийг янз бүрийн менежментийн аргаар шийдвэрлэх гэж оролдож байна, шийдвэрлэж ч байна. Тухайлбал, замын цахим үнийн систем нэвтрүүлж замын түгжрэлээ шийдсэн улс байхад бага оврын микро автобус нийтийн тээвэрт явуулах байдлаах эсвэл дугуйн үйлчилгээний системийг ашиглах гэх мэт түгжрэлийн эсрэг арга хэмжээ авч байна. Үүнээс Сингапур улсын жишээг манай улс хэрэгжүүлж боломжтой Тэд авто тээврийн хэрэгсэлд өндөр татвар ноогдуулах замаар түгжрэлийн асуудлыг шийдвэрлэж байна.

Өнгөрсөн намар яг үүнтэй шийдвэр гаргахаар албаны хүмүүс ажилласан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан нэрийдлээр дахин судалгаа хийхээр хойшлуулсан. Гэхдээ өнөөдөр ачаалал ихтэй замуудаар тодорхой татварын нэмэгдэлтэй зорчих нь илүү дээр хувилбар гэх саналыг дэвшүүлэх хүн олон байна.  Мэргэжлийнхэн үүнийг судалж бүсчлэлийн асуудлыг хөндсөн. Гэвч зоригтойгоор шийдвэр гаргаж чадсангүй.

Өнөөдөр Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцдог байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал "0" зогсолт хийх хэмжээнд хүрээд байна.

Дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан ч үр дүн хангалттай хэмжээнд мэдрэгдэхгүй байна. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх асуудал яригдаж буй. Гэхдээ үүнээс өмнө богино болон дунд хугацаанд хотын “А” бүсэд зорчих автомашины татварыг нэмэгдүүлэх хамгийн оновчтой хувилбарын нэг байж болох юм.

 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button