З.Баянсэлэнгийг шүүнэ

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн сард хорих шийдвэрийг гаргаж, цагдан хорьсон. 

Түүнийг удаа дараа шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ. Гэвч З.Баясэлэнгэ өмгөөлөгчөөсөө татгалзсан. Харин ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тайлбарлаж чадаагүй учраас түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Ийнхүү өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 28 буюу өнөөдрийн хүртэл хойшлуулсан юм. Иймээс өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шүүх хурал товлогдоод байна. 

Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь  Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button