Шүүх З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргав

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны шүүхийн шүүгчийн захирамжаар УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай болж өндөрлөлөө. 

Улмаар шүүхээс сайд асан З.Баянсэлэнгийг 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж, хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.

Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь  Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм.

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button