Д.Болд: З.Энхболд таны ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, "Камертон" хамтлагийн дуучин Д.Болд нар твиттер хуудаснаа ширүүхэн “туллаа”.

Тэдний маргаан УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын жиргээнээс үүдэлтэй. Тэрбээр  ““The Hu” хамтлагийн явсан зам нь түүний амжилтын үндэс. Тэд өөрийн соёлоо орчин үеийн эрдэмтэй холбож модернизацийн замаар явсан. Харин барууныг шууд дууриах вестернизацийн зам шинэ зүйл авчрахгүй. 1000+ жилийн туршлага, орчин үеийн эрдэм бол хүчтэй хослол” хэмээн жиргээ хийжээ. Үүнийг нь ЕТГ-ны дарга З.Энхболд  "K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй" хэмээн дуучин Д.Болд руу хандсан маягаар жиргэсэн юм.

Үүнд нь дуучин Д.Болд "Миний хийсэн бүтээснийг З.Энхболд та хэмжихгүй ээ. Таныг жоохон байхад би дуулаад л явж байсан юм. Одоо та том болж. Гэхдээ ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм…" хэмээн дургүйцлээ илэрхийлэв.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button