Жилийн орлого нь 10 дахин нэмэгдэж тэрбумд хүрсэн Ж.Мөнхбат гишүүн

УИХ-ын гишүүдээс хөрөнгө орлого нь гэнэт нэмэгдсэн нэгэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Түүний хувьд жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд жилийн нэг тэрбум 53 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлсэн байна. Тэднийх 1 тэрбум 350 сая төгрөгийн өртөг бүхий нэг орон сууцтай байсан бол өнгөрсөн жил дахин нэг орон сууц хоёр граж худалдан авчээ.

Эдгээр нь 2 тэрбум 250 төгрөгөөр үнэлэгдэж байна. Toyota,Land Cruiser 200 маркийн 90 сая төгрөгийн машинтай, 57 сая төгрөгийн өртөг бүхий малтай, 115 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь Ж.Мөнхбат гишүүн ямар нэг бизнес эрхэлдэггүй. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button