‘Монос’ эмийн сан Хятадын түүхий эдээр чанаргүй эм үйлдвэрлэдэг гэв

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг тогтоолын хүрээнд гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй байгаа талаар Эм хангамжийн холбооныхон мэдэгдэж өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Тогтоолын дагуу жагсаалтад багтсан 170 нэр төрлийн эмийг, эмийн сангууд худалдах боломжгүй гэнэ. Учир нь импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлсэн нь эмийн сан байтугай эмийн бөөний төв ч худалдах боломжгүй нөхцөл бүрджээ. Иймээс шударга бус тогтоолын хүрээнд гарсан жагсаалтыг мөрдөх боломжгүй гэсэн юм. 

 Мөн энэ үеэр Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү  "Монос" эмийн сангийн монопол байдал хэрээс хэтэрч байгаад шүүмжлэлтэй байгаагаа мэдэгдэж ""Монос эмийн сан нь бүх даатгал, тендерийг авч байна. “Монос” эмийн сан эмээ Хятадын түүхий эдээр  үйлдвэрлэдэг. Эмийн чанарын судалгаа огт хийдэггүй. Тийм учраас эмчилгээний идэвх муутай” гэлээ. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button