28 сая төгрөгийн орлоготой Ц.Мөнх-Оргил гишүүн 2 тэрбумаар хадгаламжаа нэмэгдүүлжээ

УИХ-ын гишүүн болсноосоо хойш жилээс жилд хөрөнгө нь огцом өссөөр байгаа гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил. 2015 оны ХОМ-тээ ганц төгрөгийн орлогогүй 299 сая төгрөгийн хадгаламжтай, 18 тэрбум төгрөгийн зээлтэй байсан нэгэн байв. 

Харин өнөөдөр жилийн 28 сая төгрөгийн орлоготой, 5 тэрбум 636 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй тэрбумтан гишүүдийн эгнээнд шилжжээ. 

Ц.Мөнх-Оргил гишүүнийх 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй амины орон сууцтай, Lexus 570, Range маркийн хоёр машинтай. Эдгээр 170 сая төгрөгийн үнэлгээтэй. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн ХОМ-доо мэдүүлжээ. Түүний хувьд Өлзийт Төв ХХК, М-Си-Эс Монголиа ХХК, Тандер Болт ХХК-иудаас хувьд эзэмшиж байна.  

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button