ЭМЯ нэг компанид давуу эрх олгосон уу

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоол гаргасан. Тогтоолын дагуу даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчилж, журмыг нь энэ сарын эхээс мөрдөх болсон. Гэвч энэ асуудалтай холбоотой хөнгөлөлтөд багтсан эмийн үнийг бууруулсан, нэмэгдсэн гэх асуудлыг эм ханган нийлүүлэгчдийн зүгээс гарган тавьж, маргаан өрнөж эхэллээ. Тэдний зүгээс ЭМЯ-ыг нэг талыг барьсан шийдвэрээ цуцлахыг шаардаж буй юм.

Тухайлбал, “Монос”-ын эмийн сан гэхэд эмийн дээд хязгаарыг нэмж хөнгөлөлт  бусад эм ханганы эмийн үнийг бууруулсан үйл явц эм ханган нийлүүлэгчдийн бухимдлыг түрүүлэх болсон байна. Ингэхдээ давуу эрх олгосон гэх “Монос” эмийн сан 12 дугаар тогтоол буюу хөнгөлөлтөд багтсан эмийн үнээ нэмэгдүүлсэн гэх баримтыг эм ханган нийлүүлэгчдийн зүгээс гарган тавилаа.  

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12-р тогтоолоор баталсан үнэ “Монос” эмийн сангийн зах зээлийн үнийн дээд хязгаарын харьцуулалт:

\О.ОНОН

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button