УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Төсөлд УИХ-ын сонгуулийг том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар тусгажээ. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. Үүний дараа УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button