Белла Хадидын тухай шинэ дуу гаргажээ

Дуучин Веекенд өнгөрсөн сарын 28-нд талархлын баярын өдрөөр шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр шинэ цомогтоо багтсан “Blinding lights” дуу нь 2015 оноос үерхэж байгаад салсан Белла Хадидад зориулсан гэсэн сэтгэгдлийг шүтэн бишрэгчдэд нь төрүүлжээ.

 

Гэхдээ энэ дуу нь 29 настай дуучны 2017 онд үерхэж байсан Селена Гомест зориулсан “Heartless” дууны дараа гарсан байна. Хэвлэлд бичсэнээр цуурхал үнэн бол дуучин Веекендэд Селена Гомест зориулсан нэг дуу байдаг аж. Тодруулбал, түүний урын санд огт дуулж байгаагүй “Like Selena” нэртэй дуу байдаг байна.

 

 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button