Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 11 сард ажилгүй 76.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 22.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 58.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.8  мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4  мянган хүнээр буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 1.1 мянган хүнээр өссөн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 11 дүгээр сарын эцэст 36.1 мянга, үүнээс 21.1  мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 15.0  мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.0 мянган хүнээр, өмнөх сараас 775  хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.2  мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.4  мянга нь Улаанбаатарт, 4.8  мянга нь Хангайн бүсэд, 4.2  мянга нь Баруун бүсэд, 2.6  мянга нь Төвийн бүсэд, 2.1  мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 368  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 178 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 11 дүгээр сард 7.9 мянган хүн шинээр бүртгүүлсний 57.2 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 11 дүгээр сарын эцэст 50.4 хувийг бүрэн дунд, 28.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 4.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Хэнтий, Ховд, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймагт улсын дунджаас 0.3-9.7 пунктээр илүү байна.

С.Жангар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button