Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийх товоо хойшлуулжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийх байсан ч хойшлогдсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. 

Өнөөдөр үдээс өмнөх чуулганы хуралдааныг нээсний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдах тов гарсан байна. Байнгын хорооны дараа нь чуулган үргэлжилж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм. 

Харин үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийн талаарх УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариуг сонсоно.

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button