Г.Мөнхболд: Ж.Энхбаяртай өрсөлдөх хүнд 20 сая төгрөг хандивлана

УИХ-ын 2020 оны сонгууль угтсан сонин содон үйл явдлууд өрнөж эхлээд байна. Тухайлбал твиттер хуудаснаа жиргээч Г.Мөнхболд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай өрсөлдөх хүн 20 сая төгрөг өгөхөө амлажээ.
Түүний зүгээс “Яг одоо амалъя, Ж.Энхбаярын нэр дэвших тойрогт түүнтэй өрсөлдөх нэр дэвшигчдээс хамгийн өндөр магадлалтай гэсэн хүнд хувиасаа хамгийн багадаа 20 сая төгрөг хандивлах болно. Хангалттай биш ч, чамлаад байх мөнгө биш. Үүгээр зогсохгүй боломжит бүх аргаар дэмжлэг үзүүлнэ” хэмээн бичжээ.

О.ОНОН