“Эрдэнэс таван толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн 12 ажилтан хоолны хордлого авчээ

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хордлого халдвар гарсан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 19 арчдас, шинжилгээ, 3 цэгээс ундны усны дээж, 46 бүтээгдэхүүн, 25 хоолны дээжийг тус тус авч МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүллээ. Мөн малын гаралтай 8 төрлийн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн байна.
Хордлого, халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдолын 9 хүн, гал тогооны 15 ажилчдаас шинжилгээг авч аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторит хүргүүлэн шинжилгээ хийгдэж байна.
Өчигдөр буюу 12.14-ний өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдал дунд, эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна.