Т.Баясгалан нэр дэвшинэ гэв үү

УИХ-ын 2020 оны сонгуулийн МУГЖ дуучин Т.Баясгаланг нэр дэвшихээр зэхэж байгаа талаар мэдээлэл гарч эхлээд байна. Дуучин бүсгүй хувьд Кёкүшюзан Д.Батбаяртай гэр бүл болсноосоо хойш тайзаа орхиж, бизнес эрхлэх болсон. Тэгвэл ирэх сонгуульд хүч үзэхээр хуулийн байгууллагад шалгагдаж буй асуудлаа цэгцэлж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Дуучин Т.Баясгалангийн нөхөр Кёкүшюзан Д.Батбаярын хувьд сүмогоос зодог тайлсныхаа дараа АН-аас 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж сонгогдон, 4 жил ажилласан. Харин 2012 оны сонгуульд Ховд аймагт нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй юм. Иймээс энэ удаад эхнэрээ улстөрд сойх шийдвэр гаргасан бололтой юм.

 Яармагийн дэнжид сургууль байгуулж, бүхэл бүтэн орон сууцны хотхон босгож өөрсдийн вант улсаа байгуулж амжсан тэдний  дараагийн хүсэл УИХ бололтой юм. 

Т.ГЭРЭЛТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button