‘Эко алтан заамар’ компанийн үйл ажиллагааг зогсоох эсэхийг МХЕГ шийднэ гэв

Энэ сарын 6-нд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарч, компанийн ажилтан 26 настай иргэн техникт даруулж амь насаа алдсан. Үүнээс өмнө энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирсон юм. 

Тэгвэл энэ компанийн цаашид үйл ажиллагаа явуулах эсэх асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “МХЕГ-ын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол цуцлах саналыг УУХҮЯ-нд явуулдаг. Байгаль орчны менежмент БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг” гэлээ.

 

О.ОНОН

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button