Ашиглалтын зөвшөөрөл олгохдоо орон нутгийн иргэдээс санал авдаг болгоно

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын 320 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл лицензэд шалгалт хийж дүнг танилцуулах тухай заасан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс нь 2225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Үлдсэн 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлөөс алтных 34 хувь, барилгын материалынх нь 20 хувь, нүүрснийх 17,7 хувь үлдсэн нь жонш, төмөр, цагаан тугалга, давс, газрын ховор элементүүд байна. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг бүх зөвшөөрлийг авч үзлээ. 

Ингээд лиценз бүр дээр сан үүсэх боломжтой болсон. Ингээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нэгдсэн сан байгуулахаар шийдвэрлэлээ. Нэгдсэн сангаар мэдээллээ гаргадаг болно. Тайлан гаргах хугацаанд тайлангаа мэдээлдэг байна. Төрийн байгууллагуудын тайланг нэгдсэн санд бүрдүүлэхээр боллоо. Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож ажлыг нэг жилийн хугацаатайгаар түдгэлзүүлэх цаашид ашиглалтын зөвшөөрөл олгохдоо орон нутгийн иргэдээс санал авдаг болгоно хэмээн мэдээлэв.

О.ОНОН

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button