Авлига, албан тушаалын хэрэгтэн нэр дэвшихгүй

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэсэн саналыг УИХ-ын сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгээр дэмжсэн. Гэвч байнгын хорооны хуралдаанд энэ саналыг эргэж харах чиглэлийг УИХ-ын дарга өгсөн билээ. Учир нь нэг хүнд зориулсан заалт боллоо гэсэн шүүмжлэл дагуулсан. Иймээс ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнд уг саналыг эргэж харах асуудлаар санал хүргүүлсэн билээ. 

Иймээс Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхийг хориглох саналыг хасахыг санал Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн байна. Харин чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан уг саналыг хасахыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button