Зулын 25 буюу “Богд ламын дүйчэн” өдөр тохиож байна

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын хорин тавны өдөр нь Зулын 25 буюу Богд Зонхав Ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна. Бурханы шашинт улс орнууд түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг "Богд ламын дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай.

Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна. Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг. "Зулын 25"-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: "Ум зула зула бара бара зула суухаа" тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал "Мэгзэм" олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг.

Мөн өвлийн эхэн сарын 25-наас өмнө өвлийн идшээ бэлтгэдэг нь амьтны амь муулсан үйлээ өөх тосоор нь зул асааж, цайруулдаг уламжлал ч үүнтэй холбоотой аж.

Шарын шашныг үндэслэгч, цаст Төвдийн мэргэдийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгийн хүн Богд Зонхова Лувсандагва Амдо нутгийн Хөх нуурын орчим Зонха хэмээх газарт эцэг Лүмбүмгэ, эх Шинса Ачой нарын хөвгүүн болж зургадугаар жарны улаагчин тахиа жил 1357 онд малын бэлчээрт хээр мэндэлжээ. Түүнийг төрөөд хүйсийг нь таслахад цус шунх дуссан газар аав нь уламжлал ёсоор ихэсийг нь шороонд булахад тэр газраас нь анхилуун сайхан үнэрт цагаан зандан мод ид шидийн мэт урган, бараг навч холтос болгон дээр нь "Сэнгэ аро" гэдэг зурсан юм шиг бурхны хөрөг, төвд номын үсгүүд тодрон гарсан гэдэг. Уг модноос ийнхүү урьдын ерөөлөөр Богд ламыг язгуурын гурван бурхны хувилгаан мөн болохыг нотолсон "Сэнгэ аро" бурхны хөрөг, төвд номын үсгүүд тодрон гарч ирсэн тул " Гүмбүм" буюу "Буман бурхны хөрөг" гэсэн утгатай нэртэй болж их буян чуулсан мод хэмээн ард нийтээр ихэд шүтэн бишрэх болжээ.

Энэ цагаас хойш Гүмбүм нь зүүн төвдийн хамгийн ариун мөргөлийн орон болсон байна. 3-р Далай лам уг модны тухай хүүхэд ахуйдаа нэн шимтэн таалж байсан бөгөөд хамгаалалт хашаа тойруулан бариулж хожим нь түүний дэргэд Гүмбүм Жамбаалин хийдийг байгуулсан байна. Удалгүй энэ хийд Төвдийн хамгийн нэр нөлөөтэй номын хүрээ болсон бөгөөд эдүгээ ч бурхны шашны ариун дагшин шүтээн оршсон Гүмбүмийг зорих сүсэгтэн олон, жуулчдын хөл хөдөлгөөн татрахгүй байгаа билээ. Богд ламын сахилын самгарди нэр нь Сумадигирти бөгөөд төвдөөр Лувсандагва, монголоор Сайн оюуны алдар гэсэн утгатай нэртэй. "Богд" гэж "эзэн", "зонхова" гэж төрсөн нутгийнх нь "сонгины амт" гэсэн нэр бөлгөө. Богд Зонхова Лувсандагва нь Гармава Ролбидорж хэмээх ламыг залах үеэр гэгээн багштай учирч гурван настайдаа гэнэн сахил хүртжээ. Долоон насандаа цорж Дондүврэнчин ламаас гэцэл сахил хүртэн, 17 настайгаасаа Сажийн их багш Рэндаваа, Ёндонжамц лам, Нявон Гүнгаабал лам тэргүүтнийг шүтэж бурхны шашны судар, тарний аймгийн олон эш номыг эрхшээн мэргид бүхний оройн чимэг чандмань мэт болжээ. 24 насандаа Цүлтэмринчин ламаас аяга тахимлагийн санваар хүртсэн байна. 36 настайдаа судар, тарни хослон барилдсан гүн мөрийг бясалган бүтээснээр үлэмж онолын эрдэмд төгсөж 39 сүүдэртэйдээ Төвдийн Нялын Лүнра хэмээх газар номын хүрдийг эргүүлжээ. 46 насандаа 1402 онд Буддын гүн ухаан, оюун сэтгэлгээ, бясалгалын агуу их цогц тайлбар, гайхамшигт бүтээлүүдийн нэг болсон "Их бодь мөрийн зэрэг /Ламрим Чэн мо/" хэмээх гэгээрэлд хүрэх арга замын тухай алдарт бүтээлээ туурьвиж 1408 онд 1000 гаруй хуврагт "Их бодь мөрийн зэрэг"-ээ номолсон байна. 48 насандаа 1405 онд "Түгээмлийн их эзэн бурхан Очирдарийн мөрийн зэрэг, нууц бүхний утгыг сайтар ялгасан хэмээхүй" хэмээх Бурхан багшийн эрхэм зарлигийн манлайн дээд оргил болсон нууц тарний ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь Агрим чэн бо болох бүтээлээ туурвижээ. 51 насандаа Лхасын их чойнпрүл ерөөлийг үүсгэсэн байна. Богд Зонхова Лувсандагва бурханы шашны гэлүгва буюу буяны ёстон хэмээх чиглэлийг үүсгэхдээ шар малгай өмсөн ном тавьснаар хожим түүний үүсгэсэн салбар, чиглэлийг шарын шашин гэх болсон байна. Энэ суут хүн "Ламрим чэн бо" буюу "Их бодь мөрийн зэрэг, "Агрим чэн бо" буюу "Тарний их зэрэг" тэргүүтэй бүтээл туурвисан бөгөөд та бидний сайн мэддэг "Мэгзэм" хэмээх алдарт магтаалыг зохиожээ. Анхдугаар Далай лам Гэндүндүв 1415 онд Галдан /Хувь төгөлдөр / хийдэд ирж Богд ламд шавь орж байсан байна. Богд Зонхова Лувсандагва долдугаар жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд 63 сүүдэртэйдээ 1419 онд ''Сундуйн жүд'' /Цогт нууц тарний хураангуй үндэс оршвой/ судраас айлдаж байгаад жанч халж, нүүрнийх нь маналаас саран мэт их гэрэл гарч, уг гэрэлд бие нь улам бүр хайлан багассаар шашин амьтны тусын тулд дүрст биеийг номын лагшинд хураах ёсыг үзүүлж бурхан болсон байна. Түүнийг ийм гайхамшигтай билэг үзүүлж таалал төгсөхөд түүний шавь нар болоод сүсэгтэн олон түмэн 49 хоногийг нь дуустал орон гэр, байшингийнхаа гадаа тасралтгүй их хэмжээний зул барьж буян үйлджээ. Үүнийг харсан хүмүүс тэнгэрийн одод газарт буусан мэт, шөнийг өдөр мэт гэрэлтүүлсэн их зул барьж байсан хэмээн дурссан нь бий.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button