Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө

Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн  урт  шөнө  тохиож байна.

Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог бөгөөд туйл, хүйтний ес өнөөдрөөс эхэлж байна.  Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ.

Хэдийгээр ес эхэлж буй ч өвөг дээдэс маань урин цаг ирэхийн эхлэл хэмээн үздэг.  Учир нь хүйтний эрч ес есөн хоногоор чангарч оргилдоо хүрээд дахин ес есөн хоногоор зөөлөрч хавартай золгодог билээ.

Уг эртний тоолол шинжлэх  ухаан  хөгжсөн  өнөө  цагт ч халуун хүйтнийг тооцоолдог тодорхойлолт болж хэрэглэгдсээр байгаа бөгөөд ес хоног бүрт цаг агаарын байдал ямар байхыг ийнхүү дүрслэн хэлсэн байдаг.

Нялх гурван ес

нэг есд нэрмэл архи хөлдөнө

хоёр есд хорз архи хөлдөнө

гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Идэр гурван ес

дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө

таван есд тавьсан будаа хөлдөхгүй

зургаа есд зурайсан зам гарна

Хөгшин гурван ес

долоо есд довын толгой борлоно

найман есд нял шал болно

есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button