Мануэль Марреро Крузыг ерөнхий сайдаар томиллоо

Кубын Ардын засгийн Үндэсний ассамблей тус улсын ерөнхий сайдаар Аялал жуулчлалын сайд Мануэль Марреро Крузыг Үндсэн хуульд нь зааснаар ерөнхийлөгч Мигель Диас Канелийн тавсан саналаар томилсноо баталжээ. Мөн дэд сайдаар Рамеро Валдес, Александро Гилийг Эдийн засгийн сайд, Хосе Амадо Рикардо Засгийн газрын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох хүсэлтийг нь баталсан байна.

Түүнээс гадна Нийгмийн аюулгүй байдал, хөдөлмөрийн сайдаар Марта Елена Фейто, Аялал жуулчлалын сайдаар Хуан Карлос Гарсиа, Кубын төв банкны захирлаар Марта Сабина, Хүнсний үйлдвэрийн сайдаар Елой Алварес, Эрчим хүч, уул уурхайн сайдаар Николас Аррентег томилжээ. Ерөнхийлөгч Мигель Диас Канель, шинэ ерөнхий сайд Маррерог Аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх үеэр гаргасан түүний ажлын эерэг үр дүн, удирдах албанд ажиллах болон Төрийн гол байгууллагуудтай хамтран ажиллах чадварыг нь үнэлж энэ албан тушаалд томилсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button