Тайлор Свифт жагсаалтыг тэргүүлжээ

Брэндвэтч цахим ертөнцийн хэрэглэгчдийн талаар судалдаг компаниас гаргасан жагсаалтаар твиттерт энэ жилийн хамгийн нөлөөтэй, дагагч ихтэй хүнээр дуучин Тайлор Свифтийг нэрлэжээ. Харин тэрээр энэ жил хамгийн их шагнал авсан ч ихэнх дуугаа эзэмших эрхээ алдсан аж. Тиймээс шүтэн бишрэгчид болон бусад уран бүтээлчийн дэмжлэгтэйгээр дуунуудаа эзэмших эрхээ сэргээхийн тулд цахим ертөнцөд компанит аян өрнүүлсэн байна. Үүний үр дүнд цахим ертөнцийг тэргүүлэх хүнээр шалгарчээ.

Харин Брэндвэтч компанийн зүгээс жагсаалтад нэр нь орсон 50 хүнийг шалгаруулахдаа алгоритмын аргыг ашигласан аж. Жагсаалтыг Тайлор Свифт 97 оноогоор тэргүүлж байгаа бол удаах байруудыг ерөнхийлөгч Доналд Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар эзэлжээ. Мөн Кэти Перри, Леди Гага, Эллен Дедженерес, Ариана Гранде, Ким Кардашьян нар шилдэг 10-т багтсан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button