Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХНХ-ын сайд С.Чинзориг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УИХ-аас коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль батлагдаад Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дахь багц арга хэмжээг хэрэгжүүлэх тогтоол гарлаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүд гарлаа.
2. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлдгийг та бүхэн мэднэ. Үүнд сардаа 16 мянган төгрөг олгодог байсныг 32 мянган төгрөг болгож байна. Хүүхдэд 8 мянган төгрөг байсныг 16 мянган төгрөг олгоно. Үүнийг тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл олгоно.
3. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, тэжээгчээ алдсан тэтгэмж авдаг хүүхэд, өрх толгойлсон эцэг эхчүүдийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна.
4. Ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, малчдаа дэмжих үүднээс малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал болгож кг тутамд 20 мянган төгрөг олгоно. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг мэдэгдье хэмээв.
О.Онон