Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь Т.Дөлгөөний Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг томиллоо.

 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button