Л.Мөнхтүшиг: Маргааш Улаанбаатар-Истанбул чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг чартер нислэг хийх ээлжит төлөвлөгөөг танилцууллаа. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 46 орноос манай улсын 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. УОК-оос ТУРК, БНЭУ-д байгаа иргэдээ татан авах чиглэлийг холбогдох газруудад өгсөн. Энэ дагуу маргааш МИАТ компани Улаанбаатар-Истанбул чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэхээр болсон. Истанбулаас 170 иргэнээ татан авчрах онгоц нөгөөдөр Улаанбаатар хотод газардана.  Агаараар иргэдээ татан авах ажиллагаатай зэрэгцээд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй оюутнуудаа татан авах ажиллагааг зохион байгуулна. Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр Улаан-Үүдийн Ерөнхий консулын газарт бүртгүүлсэн 202 орчим иргэнийг татан авна. Мөн энэ сарын 15-нд Эрхүү дэх Консулын газарт бүртгүүлсэн 200 орчин иргэдийг татан авахаар шийдвэрлээд байна.   Тавдугаар сарын 18-нд Улаанбаатар-Дели чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ингээд тавдугаар сарын 19-нд ирнэ гэж төлөвлөж байна. Энэтхэг дэх ЭСЯ нэрсийг баталгаажуулж байна” гэлээ. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button