Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сөрөг болголоо

Олон улсын санхүүгийн үнэлгээний "Moody's" агентлаг  Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг  "Тогтвортой"-гоос "Сөрөг" болгож бууруулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр манай улс эрсдэлтэй ангилалд багтлаа. Гэхдээ Монгол Улсын зээлжих болон гадаад валютын бонд гаргах чадварын урт хугацааны "В3" ангилал, богино хугацааны "Not Prime" ангиллуудыг хэвээр үлдээсэн байна.

Экспорт багассан, төсвийн алдагдал ихэссэн зэрэг шалтгаанаар ийм шийдвэр гаргажээ. Тус агентлагаас энэ шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан бөгөөд ирэх нэг жилийн хугацаанд энэ зэрэглэл дахин буурах магадлалтайг анхааруулжээ.

Монгол Улсын Засгийн газрын өр өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувьтай тэнцэж байсан ч ирэх онд 71 хувь болж өснө хэмээн тооцоолсон байна. Өнгөрсөн оны наймдугаар сард олон улсын үнэлгээний "Standard&Poor's", "Fitch" агентлагууд Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В болгон бууруулсан бол хоёр дахь удаагаа ийнхүү буурлаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button