Б.Махбалд 13 жилийн хорих ял оноолоо

 Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Өнөөдөр буюу 2020-05-15-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сануулахад,  Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн. Хамгийн анх Б.Махбалын гэм буруугийн шүүх хуралдаан 2019 оны нэгдүгээр сарын 18-нд шүүх хурал товлогдож байв.

О.Онон

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button