СЕХ-нд 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид материалаа өгчээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өглөө.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох юм.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байна.

С.Жангар

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button