Ч.Анхбаяр: Монгол хүний хамгийн дээд боловсрол бол үндэсний үзэл, эх орноо хайрлах сэтгэл байх ёстой

“Хас нэгдэл”-ийн Удирдах зөвлөлийн дарга  Ч.Анхбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?

 

-Намайг Сартуул овогтой Чулуунбатын Анхбаяр гэдэг. Завхан амйгийн уугуул. Улаанбаатар хотод төрж өссөн. Багаасаа бие хамгаалах урлаг, олон улсын таэквондогийн спортоор хичээллэдэг байсан. Спорт гэдэг бол хүнийг биеийн болоод оюун ухааныг цогцоор нь хөгжүүлдэг агуу зүйл гэж боддог.

 

-Таны хувьд хэзээнээс иргэний хөдөлгөөнд нэгдсэн бэ?

 

-Анх “Даяар Монгол” хөдөлгөөнд 2004 онд гишүүнээр орсон. Өнөөдрийг хүртэл энэ хөдөлгөөнийхөө нэг эд эс нь болоод явж байна. “Даяар Монгол” хөдөлгөөн анх  газрын болоод өмч хувьчлалтай холбоотой шударга бус асуудлуудаар санаагаа нэгтгэсэн залуусын нэгдэл болж байгуулагдсан байдаг. Өнгөрсөн хугацаанд маш олон үйл ажиллагааг хийсэн. Амжилт олсон  ч байгаа алдаа эндэгдэл гаргаж байсан нь ч байгаа. Гэхдээ алдаа гэхээсээ илүү тэмцлийн үр дүн байгаа оносон уу, оноогүй юу гэдэг л асуудал.

 

Миний хувьд “Даяар Монгол” хөдөлгөөнд анх гишүүнээр элсэж орохдоо үндэсний үзэл гэдгийг мэддэггүй, 20 гаруйхан настай залуу байлаа. Тухайн үед би нэг зүйл дээр эргэлт буцалтгүй шийдэлд хүрсэн.

 

-Тэр нь юу байв?

 

 -Намайг жаахан байхад хятад иргэд хашааныхаа алга дарам газар дээр ногоо тариад байгаа байхгүй нь мэдэгдэхгүй амьдардаг.Өглөө 06 цагт шар дэлгүүр дээр ногоогоо тушаадаг, өвөлдөө айлын жорлон цохиж амьдардаг байсан. Гэтэл тэд 10 хэдхэн жилийн хугацаанд буюу ардчилал шинэчлэлтийн он жилүүдэд хөрөнгөжиж, эзэн сууж эхэлсэн.  Яг энэ хурдаараа явах юм бол дараагийн 20 жилд буюу өнөөгийн түвшинд ирэхэд Хятад иргэд Монголыг бүтэн эзэлчихсэн байх нь гэх бодол төрсөн. Иймээс “Даяар монгол” хөдөлгөөнд орсон.

 Монгол бол хоёр талдаа хүн ам олонтой, эдийн засгийн хувьд хүчирхэг хоёр улсын дунд байдаг. Монголыг жижиг үндэстэн, ядуу буурай улс гэж үздэг. Үгүй юм. Монгол бол агуу үндэстэн. Монгол хүний хамгийн дээд боловсрол бол үндэсний үзэл, эх оронч үзэл эх орноо хайрлах сэтгэл байх ёстой юм. Бид ийм сэтгэлээр ажилладаг. Иргэний хөдөлгөөнүүд ч энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

 

-Та бүхний хас тэмдэг олон нийтийн анхаарлыг татдаг. Энэ тэмдэгээр та бүхнийг таньдаг гэж хэлж болох байх? 

 

-2008 онд гадны олон сэтгүүлч “Даяар Монгол” хөдөлгөөнийхөнтэй уулздаг байсан. Тэдний сонирхолыг татаж байсан зүйл бол  Монголд дахь Үндэсний үзэлтнүүдийн билэгдэл  ХАС тэмдэг байсантай холбоотой. Үүнийг дэлхий нийтээрээ Гитлер фашизм гэдэг байдлаар ойлгож хүлээж авдаг. Гэтэл  Хас тэмдэг бол Монголынх. Энэ тэмдэгийг Гитлер авч хэрэглэсэн л байхгүй юу. Гитлер хас тэмдэгийг  авч хэрэглэхдээ маш их судалсан байдаг.  Хас тэмдэг эргэлтийнхээ зөв буруугаас шалтгаалан өөр өөр. Гитлерийн авч хэрэглэсэн хас тэмдэг нь ялан дийлэх, хүчирхэг байхын бэлэгдэлтэй. Эргэлтийн сэтэр нь эсрэг талруугаа эргэхээрээ энх тайван аз жаргалын бэлэгдэлийг илэрхийлнэ.

 

Хас нь тамган дээрээ эр, цаасан дээр дарагдаад буухаар эм хасаараа буудаг. Хас тэмдэгийн тухай тайлбарлавал маш их зүйл ярьж болно. Монголчууд хас тэмдэгийг билэгдлээ болгоод явж байх үедээ маш хүчирхэг байсан. Үүнийг гадныхан харахдаа Гетлерийн фашист дэглэмийг дэмжиж байна гэж харж байсан л даа. Ийм өнцөгөөр гадны сэтгүүлчид сонирхож ирдэг байсан. Яг ирээд үзэл бодол нь өөрчлөгдөөд явдаг байсан.

\

 

-Үндэсний үзэлтэй гэх олон хөдөлгөөнүүд бий. Нийгэм бол тэднийг том биетэй дарамтлагдчид гэж ойлгож хүлээж авдаг?

 

-Үндэсний үзэлтэй хөдөлгөөнүүд нэлээн олон болсон. Эдгээр нь бүгд  Даяар Монгол хөдөлгөөн, Хөх Монгол бүлгэмээсээ гаралтай. “Даяар монгол” хөдөлгөөн нь Монгол хүний язгуур эрх зөрчигдсөн хаана ч болов  хүрч ажиллана гэсэн уриатай ажилладаг.Бид эзэн зочны харьцаа гэдэг зүйлийг хүчтэй гаргаж тавьсан. Үүнээс үүдэн дарамтлагч гэх ойлголт бий болсон байх.

Хэн нэгэн харийн гийчин Монголд ирлээ гэж бодъё. Тэр нь Хятад, Япон, Солонгос хэн байх нь хамаагүй. Эзэн зочны харьцаа гэдэг тэр зочин манай улсад ирээд зочин байх юм бид тэр хэмжээнд хүндэтгэл үзүүлээд явуулна. Гэтэл манай тэр зочин манай гэрт орж ирчихээд эхнэрийг маань татаж чангаагаад хүүхдэд минь гар хүрээд байвал бид хэзээч зүгээр суухгүй. Энэ утгаараа зочин яаж ааш аяг гаргана. Бид тэгж л хариуг нь барьдаг байсан. Тухайн үед Монголд Хятад Солонгос иргэд маш ихээр орж ирж мөнгөндөө эрдэж Монголын хуулийг зөрчдөг байсан. Харин бид Монгол Улс, Монгол төр хүчтэй байгаасай гэдэг үүднээс бид хууль биелүүлэхийг л шаарддаг. Бидний ханз үсэг буулгасан асуудал тухайн үедээ олны анхаарал татаж байсан. Гэтэл хаяг рекламны тухай хуулиндаа энэ талаар заалт бий. Хэрэв хаягаа гадаад үгээр бичих шаардлагатай байгаа бол зөвхөн гуравны нэгээс томгүй зайд англиар бичихийг зөвшөөрсөн байдаг. Одоо нэмэлт өөрчлөлт орсон байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хаяг рекламны үндсэн бичилт монголоор байх ёстой, монгол хүн хараад ойлгодог байх ёстой, төөрч будилах ёсгүй. Гэтэл тэр үед улаан дэнлүү/ Янхны газрууд үүдэндээ улаан дэнлүү өлгөдөг. Хэрэв тэр дэнлүү асаалттай бол үйлчилгээ үзүүлэхэд бэлэн гэсэн утгатай/, ханз үсэг Улаанбаатарын гудамжуудаар дүүрчихсэн байсан. Бид Хятадын колони улс биш шүү дээ. Бид тусгаар тогтносон бие даасан улс.Иймээс бид энэ улаан дэнлүү, ханз үсгийг  буулгахыг шаардаж, хугацаа өгсөн. Тэд биелүүлээгүй, үл хүндэтгэсэн. Үүнээс үүдэн маш олон газрын хаяг рекламыг буулгасан, нураасан. Гэтэл бидний үндсэн шаардлагыг гаргахгүйгээр энэ хэдэн танхай залуучууд хүний юмыг сүйтгээд байна гэдэг өнцгөөр нь олон нийт хүлээж авсан. Үүнээс үүдэн “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмийнхнийг танхайчууд гэх өнгө аясаар харж эхэлсэн.

Гэхдээ 2000-аад оны эхэнд хас тэмдэг хийгээд үндэсний үзэл гэдэг зүйлийн тухай огт ярьдаггүй байсан. Одоо бол хүн бүр л үндэсний үзлийн тухай ярьж бичиж байна. Энэ л бидний нэг ялалт шүү дээ. Монгол хүн бүр өөр өөрийн гэсэн үндэсний үзэлтэй, үндэсний бахархалтай, хайрлах хамгаалах юмтай байлгаж чадвал үндэсний үзэлтнүүдийн ялалт гэж хэлж болно.

Нөгөө талаар бид бол төр биш шүү дээ. Цөөн хэдэн залуусийн нэгдэл. 2004 оноос өнөөдрийг хүртэл Үндэсний үзэл  эх орон ч үзэл гэдэг зүйлийг чиглэл болгон ажиллаж, үйл ажиллагаа явуулж байна. Би буруу бүхнийг хуулийн зохицуулалт руу түлхээд байдагтай санал нийлдэггүй. Зөвхөн төрийн нэрийн өмнөөс гадны иргэдэд маш өндөр боломж олгож байна. Тэдний ашиг сонирхолд нийцсэн хууль батлагдахад төр зайдалсан новшнүүд үүрэг оролцоотой ажиллаж байна.

 

-Жишээ ярих уу?

 

-Хамгийн энгийн жишээ яръя. Гадны хөрөнгө оруулалтыг Монголд татах нь зөв үү, зөв. Гэтэл шударга өрсөлдөөн гэдэг зүйлийг хөрөнгө оруулагчдад давуу эрх олгож хаадаг.  Гадаад иргэний хувьд хөрөнгө оруулагч гэдэг нэртэй байх юм бол хөдөлмөрийн визнээс чөлөөлөгдөнө, сар бүр төлдөг улсын татвараас чөлөөлнө, жилийн хугацаанд хүчинтэй хөрөнгө оруулагчийн карт авна. Ингэснээр тухайн хүн өөрөө Монгол Улсад чөлөөтэй ирж очно, хоёроос гурван хүнийг урих эрхтэй болно гээд маш олон давуу талуудтай. Үүн дээр тэр нөхрийн оруулж ирэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн компани гурван жил татваргүй үйл ажиллагаа явуулна. Гэтэл нөгөө нөхөр нь гурван жилийн дараа Монгол Улсад татвараа төлөх хуулийн шаардлагатай болохоор компаниа дампууруулдаг. Хуурамчаар дампууруулаад өөрийнхөө оронд нэг хүн авчирч тавиад компанийнхаа нэрийг өөрчлөөд дахиад шинэ компани байгуулдаг. Дахиад гурван жил татваргүй.

Гэтэл Монгол жижиг том гэлтгүй ямар нэг компани байгуулахад үйл ажиллагаа явуулсан өдрөөсөө татвар төлдөг. Тэр компани ашигтай ажиллана уу, үгүй юу хамаагүй. Төрд гарсан хүмүүс ингэж л гадныханд ашигтай хуулийг баталж, тэднийг давраадаг. Нөгөө хүмүүс нь хэдэн хүнд нь хахууль өгчихвөл юуг ч яаж ч өөрчилж болно гэсэн хандлагатай болчихсон. Иймээс энэ байдлыг л өөрчлөх шаардлагатай. Энэ бол эрлийз хурлийзууд төр барьж, төрд гарч ирснээс үүдэлтэй. Тэдэнд монголыг гэх сэтгэл алга. Тийм учраас Монгол хүн Монголын төрийг барих ёстой, удирдах ёстой.  

Монголын төрд харийнхан буюу эрлийзүүд гарч ирэхгүй байх боломж байсан уу гэвэл байсан. Төрийн хар хайрцагны бодлого гэдэг зүйл миний бодлоор тэнд л хэрэгжиж байх ёстой. Монголынхоо төлөө цохилох зүрхтэй монгол улсаа хэцүү байдал руу түлхэхгүй, худалдагдахгүй. Бид ардчилалыг үзэн ядагчид биш. Гэхдээ дургүйлхэх зүйл бий.

 

-Яагаад?

 

-Цусгүйгээр хувьсгал хийж чадсан мундаг. Гэтэл тэд яг энэ үед төрийн хар хайрцагны бодлого гэдэг зүйлийг үгүй хийсэн. Үүний нэг жишээ Улаан поспортыг иргэний үнэмлэх нэртэй жижигхэн пластик картаар сольсон явдал. Улаан паспорт бол тухайн хүний бүхий л мэдээллийг багтаадаг байсан.  Улаан паспорт дээр тухайн хүний гурван үеийн түүхийг багтаасан байсан. Тухайн үед Монголд байсан эрлийзүүдийг регистрийн дугаараар нь таних боломжтой байсан. Үүнийг тухайн үеийн төрийн өндөр албан тушаалд томилдоггүй, тэд төрийн бодлогод оролцох хэмжээний өндөр албан тушаалд томилогддоггүй байсан. Гэтэл төрийн хар хайрцагны бодлого гэдэг зүйл үгүй болсноороо монголын төрд эрлийзүүд үй олноороо бодлого боловсруулах төвшинд гарсан.

 

-Иргэний хөдөлгөөнийхний хэд хэдэн хүмүүс энэ сонгуульд нэр дэвшиж байна. Тэднийг сонгох хамгийн том шалтгааныг хэлж өгөөч?

 

-Олон үзэл санаа, төөрөгдөлд хөтөлж, төөрөгдөл зөвхөн мөхөл руу замчилна. Ялалтад хүрэх үзэл санаа цор ганцаас илүү байх боломж үгүй.

-Ярилцсан танд баярлалаа

 

О.ОНОН
 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button