Бие даагч П.Бүүвэйбаатар Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг чалленжид дуудлаа

Түүний хувьд сонгуулийн сурталчилгаагаа тун өвөрмөц содон байдлаар үргэлжлүүлэн хийсээр байна. Тухайлбал, сурталчилгааныхаа үеэр Баянгол дүүргийн жижиг бизнес эрхлэгч тэр дундаа цайны газруудын үйлчилгээг дэмжиж, орлого оруулах чаленжийг эхлүүлээд байна.
Бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын зүгээс энэ чалленжаа МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарыг дуудсанаар эхлүүлсэн юм.
Түүний хувьд МАН-ын нэр дэвшигчдийг хоолны чалленжид дуудахдаа Баянгол дүүргийн 24 хороо “Алтай” хотхонд байрлах “CU” түргэн хоолны газарт хооллосон юм.
Тэрбээр энэ үеэрээ “Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа 35 нэр дэвшигчээ дуудаж чалленжид уриалж байна
Та бүхэн ард түмнийхээ дунд ороод жижиг цайны газрууддаа орлого оруулаарай. Коронавирусын үед бизнесүүд нилээн хүнд цаг үеийг туулж байгаа. Иймээс та бүхэн хамт олноороо дүүргийнхээ цайны газруудаар үйлчлүүлээрэй. Миний зүгээс хамгийн эхэнд Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон Х.Ганхуяг нарыг чалленжид дуудаж байна. Та бүхэн энэхүү чалленжид нэгдэж, лайв хийгээрэй.
Бид дүүрэгтээ хайртай. Бид ялна” хэмээн лайваа өндөрлүүлсэн юм.