Бие даагч П.Бүүвэйбаатар Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийг чалленжийн дараагийн хүмүүсээр дуудлаа

Түүний хувьд сонгуулийн сурталчилгаагаа тун өвөрмөц содон байдлаар үргэлжлүүлэн хийсээр байна. Тухайлбал, сурталчилгааныхаа үеэр Баянгол дүүргийн жижиг бизнес эрхлэгч тэр дундаа цайны газруудын үйлчилгээг дэмжиж, орлого оруулах чалленжийг эхлүүлээд байгаа.
Бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын зүгээс энэ удаа АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Батцогт нарыг чалленждаа дуудлаа. Чалленжид дуудсан газар нь Баянгол дүүргийн 7-р хороо, Эх нялхасын хойно байрлах "Баяндөхөм" түргэн хоолны газрыг санал болголоо.
Та бүхэн ард түмнийхээ дунд ороод жижиг цайны газрууддаа орлого оруулаарай. Коронавирусын үед бизнесүүд нилээн хүнд цаг үеийг туулж байгаа. Иймээс та бүхэн хамт олноороо дүүргийнхээ цайны газруудаар үйлчлүүлээрэй. Миний зүгээс энэ удаа АН-ын С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Батцогт нарыг дуудаж байна. Та бүхэн энэхүү чалленжид нэгдэж, лайв хийгээрэй.
Бид дүүрэгтээ хайртай. "Бид ялна” хэмээн лайваа өндөрлүүлсэн юм.