Дархан-Уул аймагт хүнсний аюулгүй байдал алдагдсан гэв

УИХ-ын 19-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Ганболд Дархан-Уул аймгийн 14-р багийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр тус багийн иргэн Т.Жаргалсайхан нэр дэвшигчид амжилт хүсээд, хүнсний аюулгүй байдалд сэтгэл зовниж явдагаа хэлэв. Тэрбээр, “Миний найзын хүү 37 настай залуу ходоодны хорт хавдраар саяхан ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Энэ нь бид хүнсний аюулгүй байдал алдагдсан, найдваргүй бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүйгээр хэрэглэж байгаагаас үүдэлтэй гэж би боддог. Та энэ асуудалд анхаарч, бас хууль эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллана гэдэгт би итгэж байна” гэлээ.

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч Т.Ганболдын сонгуулийн штабаас

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button