Нэр дэвшигч Р.Булгамаагийн штабынхан архидан согтуурч, хууль зөрчив

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Р.Булгамаагийн штабынхны архидан согтуурч буй бичлэг цахим орчинд цацагдлаа.
Тодруулбал, Р.Булгамаагийн сонгуулийн штабынхан шөнийн цагаар штаб дээрээ олноороо цугларан архидан согтуурсан байх юм. Р.Булгамаагийн хувьд хуульч өмгөөлөгч хүн. Гэвч төрийн хуулийг зөрчиж ийнхүү архидан согтуурах нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааг коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан тусгай журмаар явуулж буй. Гэвч нэр нэр дэвшигч Р.Булгамаагийн багийнхан холбогдох хууль журмыг зөрчиж, штаб дээрээ архидан согтуурсан байна. Энэ үйлдлийг холбогдох газрууд анхааралдаа авах биз ээ.
Сонгуулийн тухай хуульд Ухуулах байрыг дараах байдлаар ашиглах заалттай.

