Миний сонгуулийн сурталчилгааны нийт зардал 10 сая ч хүрэхгүй байх урьдчилсан тооцоо гарсан

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын сонгуулийн өвөрмөц сурталчилгаа олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тэрбээр дахин олны анхаарлыг татах тооцоог гаргасан байна.  

Бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын хувьд энэ удаагийн сонгуульд цахим орчны давуу талыг түлхүү ашиглаж, элдэв самбар, үнэтэй сонин сэтгүүл тараахаас татгалзсан. Үүнтэй холбоотойгоор түүний сонгуулийн зардал маш бага дүнтэй гарч байгааг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр “СЕХ-оос сонгуулийн зардлын дээд хэмжээг Баянгол дүүрэгт 700 сая төгрөг гэж тогтоосон байна. Энэ нь нэг нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд гаргаж болох хамгийн дээд хэмжээ гэсэн үг. СЕХ сонгуулийн зардлын дээд хэмжээг яагаад ингэж их дүнтэй гаргасан бэ? гэдгийг ойлгохгүй байна. Миний сонгуулийн сурталчилгааны хугацаанд гаргах нийт зардал 10 сая төгрөгт хүрэхгүй байх урьдчилсан тооцоо гарсан. Нэр дэвшигчид энэ их мөнгийг яах гэж зарцуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Нягталмаар санагдаж байна. Нэр дэвшигчид сонгуулийн зардал дээрээ анхаарах шаардлагатай. Миний хувьд МҮОНРТ-ээс өгсөн 15 минутад мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Үлдсэн хугацаандаа фэйсбүүкийн лайвыг ашиглана. Ард түмэндээ сануулахад сонгуулийн сурталчилгаандаа ингэж их мөнгө зарцуулж байгаа нөхдүүд УИХ-д суух юм бол үүнээс илүүг л олох сонирхолтой байгаа гэсэн үг шүү” хэмээжээ.

26 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ П.БҮҮВЭЙБААТАРЫН СОНГУУЛИЙН ШТАБ

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button