Э.Бадар-Ууган Загасны дэлгүүрт ажиллаж байна
Коронавируст халдварын улмаас гадаад оронд гацсан иргэд маш олон байгаа. Тэдний нэг нь БНСУ-д гацсан Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган юм. Тэрбээр тус улсад амьдрах хугацаандаа загасны дэлгүүрт ажиллаж байгаа аж.
Энэ талаараа тэр өөрийн цахим хуудсанд “Нутаг руугаа буцаж чадахгүй болохоор энд нэг иймэрхүү ажил хийж байна даа. Миний монголчуудын хөлс энэ гадаад улс оронд хичнээн ихээр урсаж, чамд баяр баясал, гуниг харууслын алийг авч ирэхийг би таашгүй" хэмээн 2020 оны зургадугаар сарын 7-ны өдөр нийтэлжээ.
Б.Сувдаа