П.Бүүвэйбаатар бие даагчдыг чалленжийн дараагийн хүмүүсээр дуудлаа
Түүний хувьд сонгуулийн сурталчилгаагаа тун өвөрмөц содон байдлаар үргэлжлүүлэн хийсээр байна. Тухайлбал, сурталчилгааныхаа үеэр Баянгол дүүргийн жижиг бизнес эрхлэгч тэр дундаа цайны газруудын үйлчилгээг дэмжиж, орлого оруулах чалленжийг эхлүүлээд байгаа.
Энэ удаа Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Ч.Энхзаяа, П.Галиндэв, С.Сүх-Очир, М.Нарантуяа-Нара нарыг чалленждаа дуудлаа. Чалленжид дуудсан газар нь Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын байрны замын эсрэг талд байрлах "Арвин бууз" цайны газрыг санал болголоо.
Та бүхэн ард түмнийхээ дунд ороод жижиг цайны газрууддаа орлого оруулаарай. Коронавируст халдварын улмаас бизнес эрхлэгчид нилээн хүнд цаг үеийг туулж байгаа. Иймээс та бүхэн хамт олноороо дүүргийнхээ цайны газруудаар үйлчлүүлээрэй. Та бүхэн энэхүү чалленжид нэгдэж, лайв хийгээрэй. Бие даан нэр дэвшиж буй Ч.Анхбаярт чалленжид нэгдсэнд нь баярлалаа.
Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа бие даагчид бол хараат бус, нам гэсэн нэрийн дор бус өөрийн хүч чадлаар маш их эрсдэл үүрч байгаа энэ цагийн баатрууд. Өнөөдөр миний хувьд урьдчилсан тооцоогоор 10 хүрэхгүй сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийхээр байна. Удахгүй болох сонгуульд ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүс нэр дэвшиж байгаа нь ард түмний итгэлийг уландаа гишгэсэн үйлдэл болж байна хэмээн лайваа өндөрлүүллээ.