Супэр баатруудын Эрин үе-Сонгууль

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны нээлтийн өдөр Баянгол дүүрэгт буюу 26 дугаар тойрогт Бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатар баатрын нөмрөгтэй хувцас өмсөн ирж, цахим орчинд шуугиан дэгдээсэн. 
 
\
          
Тэгвэл яг ийм хувцаслалт бүхий сонгуулийн сурталчилгаа нь дэлхийн олон оронд хийгдсэн байна. Тухайлбал, 2020 оны 01 сард болсон Тайваны Ерөнхийлөгчийн сонгуульд 63 настай Цай Ин Вэн баатрын хувцас өмсөж сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан бол  Сингапурын алдартай улс төрч Чам Сий Тонг болон бусад олон нэр дэвшигчид баатрын хувцас өмсөж, баатраар төлөөлүүлэн өөрийн санаа бодлоо  сонгогчиддоо хүргэж байжээ. 

Тэгвэл Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатар нь нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авах үедээ залуучуудын сонгуульд оролцох оролцоог нэмэгдүүлж, залуучуудаа уриалах зорилгоор уг хувцасаа өмслөө гэж мэдэгдсэн. Мөн үүнээс гадна энэ хувцасаараа маш олон санааг илэрхийлж байгаагийн хамгийн том нь Монголын улстөрд супер баатруудын ухамсар дутаж байгааг энэ хувцасаараа төлөөлүүлэн илэрхийлжээ.  Кинонд супер баатрууд нь ихэвчлэн өөрсдөө эрсдэлд орсон ч нийгмийн сайн сайхны төлөө тэмцдэг. Тэгвэл яг өнөөдөр Монголын төрд баатрын эр зориг хэрэгтэй байгааг бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатар хувцаслалтаараа харуулахыг зорьсон байна. Өнөөдөр Монголын улстөрчид  ард түмнийхээ төлөө өөрийгөө умартан зүтгэх бус хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, хөрөнгө бэл бэнчингээ зузаатгаж баяжихын төлөө л төрд шунадаг. 

Яг энэ үйл явцыг бие даагч П.Бүүвэйбаатар өөрийн хувцаслалтаараа тодотгон харуулж, Монголын улстөрд жинхэнэ баатрууд хэрэгтэй байгааг сануулахыг зорьсон байна. Мэдээж үүгээрээ улстөрд жинхэнэ баатар шиг байж, хувь хүний бус олон нийтийн ард түмний эрх ашгийн төлөө тэмцэж, баатар шиг улстөрч байна гэдгээ илэрхийлж байгаа аж.

\

Сингапурын алдартай улстөрчид сонгуульд ингэж хувцаслаж ордог

\

Монгол Супермэн

Монгол Улсын хувьд бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатар тэднээс санаа авсан байгааг эндээс харж болно. Айхтар золиг. Тэр Монголын улстөрд супер баатруудын ухамсар дутаж байгааг олоод харж. Дэлхийн чиг хандлага цагаан захтнуудад биш ард түмнээ хайрладаг баатарлаг улстөрчид баатруудыг сонгож эхэлсэн. Иймээс тэд хувцасаараа ялгарч байгааг П.Бүүвэйбаатар олж харсан хэрэг. Өнөөдөр Монголын улстөрд ард түмнээ хайрладаг, тэдний сайн сайхны төлөө ажиллах ухамсар дутаж байна. Иймээс бие даагч П.Бүүвэйбатар өөрийнхөө хувцасаар супер баатар шиг улс төрч байна гэдгээ харуулсан нь энэ юм.

 

Оллоо.мн

О.ОНОН

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button