Гадны хэвлэлүүд Н.Номтойбаярын баривчилгааны талаар бичиж эхэллээ

Өнгөрсөн сарын 28-нд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь түр түдгэлзээд байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын цагдан хорьсон. Тэгвэл энэхүү үйл явцтай Freewestmedia.com нэгэн нийтлэл гарсан байна. Тодруулбал, уг сайтад УИХ гишүүн Н.Номтойбаярын хоригдсон талаарх асуудлыг дүгнэн бичжээ. Нийтлэлийг орчуулбал,

Монгол Улс нь 1989 онд коммунизмын тогтолцоо бутран унахад  хөгжингүй ардчилсан засаглалтай орон болж байгаагаа зарлаж байсан. Гэтэл одоо ч энэхүү хуучин засаглалынх нь  сүүдэр хэвээр, байсаар байгаа гэдгийг саяхны нэг мэдээ бидэнд харуулж өглөө.

\

Энэ нь тус улсын нэрт улс төрч Н.Номтойбаяр  6-р сарын 24-нд болох парламентын сонгуульд өрсөлдөх бүрэн эрхээ Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу авсан байсан ч баривчлагдан, хоригдсон явдал юм.

Тэрбээр эрх баригч Монгол Ардын Намын доторх авилгатай тэмцэгч нэгэн байсан ч намаасаа хөөгдөж, парламентын дархан эрхээ хасуулаад байсан.

Үүний дараагаар энэхүү улс төрч нь  бие даан нэр дэвшигчийн кампанит ажлаа эхлүүлсэн бөгөөд сонгуульд өрсөлдөх эрхээ авахаар шаардлагатай гарын үсгийг маш хурдан хугацаанд иргэдээс цуглуулсан байна. Хуулийн дагуу түүнд 801 сонгогчийн гарын үсэг хэрэгтэй байсан боловч тавхан хоногийн дотор Улаанбаатар хот дахь өөрийн сонгогдох тойргийн иргэдийнхээ гуравны нэгээс нь гарын үсэг цуглуулж, дэмжлэг авч чаджээ.

Залуу улс төрч энэхүү эрхэм нь 3 жилийн өмнө сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж байсан. Харин түүний зүгээс үүнийг үгүйсгэж, хуурамч гүтгэлэг хэмээн тайлбарлаж байжээ. Одоогоор Н.Номтойбаярыг уг хэрэгт нь хамаатуулан дахин буруутгасан бөгөөд эцэст нь баривчилсан байна.

Хачирхалтай нь сонгуулийн санал хураах өдрөөс хойш хоёр хоногийн дараа буюу зургадугаар сарын 26-нд Н.Номтойбаярын шүүх хурлыг хийхээр товлосон. Энэ нь сонгуулийн сурталчилгаа явуулах боломжийг нь боогдуулж байгаа нь мэт харагдаж байна.

Уг нэр дэвшигчийнхтэй адил хоёр ч жишээ тус улсын түүхэнд байдаг бөгөөд сонгуулийн дараахан суллагдаж байжээ. Энэ нь тус улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан болон Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр нар юм. Тэд хоёулаа авилгын хэрэгт орооцолдсон ч яллагдаж байгаагүй аж.

Олон улсын хуульч доктор Арилдийпүрэвийн Цэвэлрагчаагийн хэлснээр, Н.Номтойбаярыг баривчлах нь өөрөө Үндсэн хуульд харшлах гэмт хэрэг гэж үзэж байгаа ба бүх нэр дэвшигчид улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг хэрэгсэл болж ашиглагдахаас урьдчилан сэргийлэхийн  тулд хууль эрхзүйн тогтолцоонд бүрэн дархлаатай байдаг.

\

“Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө Н.Номтойбаярыг баривчилснаар шүүгч өөрөө Монгол Улсын Үндсэн хуульд (16.9-р зүйл) заасан хүний ​​сонгогдох эрхийг үл тоомсорлож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар (35.2-р; 35.2.1-р зүйл) хамгаалагдсан нэр дэвшигчийн халдашгүй байдлыг гутаан доромжилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан (35.2.1-р зүйл) тогтоомжийг зөрчсөн нь улсын хууль дээдлэх байдлын мөн чанар илэрч байна” гэсэн юм.

2018 оны 11-р сарын түүхийг эргэн харвал, Ерөнхий сайдаар ахлуулсан бусад сайд нар болон УИХ-ын хэд хэдэн гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжих нэрийдлээр 1.3 сая ам.долларыг хувааж авсан нь илчлэгдэж байсан юм. Тухайн үед Н.Номтойбаяр буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хатуу шаардаж байсан билээ.

2019 оны 12-р сард МУ-ын Их хурал эрх мэдлээ урвуулан ашиглаж гэм буруутай нь тогтоогдсон албан тушаалтнуудыг төрд дахин ажиллуулахаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг танилцуулсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа энэхүү шинэ хууль нь зөвхөн Н.Номтойбаярын эсрэг үйлчилсэн бөгөөд энэ нь түүнийг 2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж сэжиглэгдэн буруутгагдсантай холбоотой. Цагдаа нар түүний эсрэг хэрэг нээж мөрдөн байцаалт явуулсан ба нотлох баримт олж чадаагүй тул асуудлыг шийдвэрлэж чадаагүй байсан.  Харин энэ жил Н.Номтойбаярыг сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгийг мэдмэгцээ шүүхээс дахин хэрэг нээж хэлэлцэхээр болсон нь энэ юм. Түүнийг 5-р сарын 28-ны өдөр байцаах явц эхэлсэн ч тэр өдөр нь баривчилсан байна. Иймд тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа явуулах ямар ч боломжгүй байгаа ажээ. Бас өөр сонирхолтой зүйл дурдахад Н.Номтойбаяр нь тус улсын Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн эсрэг тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байсан.  

Түүнчлэн Монгол УИХ-аас 2019 оны 3-р сард ээлжит бус чуулган зарлаж сонсгол, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэлгүйгээр шүүхийн тогтолцоо, авилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргав. Эдгээр өөрчлөлт нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авлигын эсрэг ажиллаж, дуу хоолойгоо хүргэдэг шүүгч болон бусад гол албан тушаалтнуудыг огцруулах саналыг гаргаж чадах хэмжээний хүчтэй хууль баталсан гэсэн үг юм. Мөн энэхүү маргаантай хууль нь олон улсын шүүмжлэлийг ч ихээхэн дагуулаад байсан билээ.

"Хууль, эрх зүйн тогтолцоонд гарсан энэхүү үндсэн өөрчлөлт нь эрх мэдлийн тэнцвэрт байдалд ноцтой хохирол учруулж, хяналт, тэнцвэрийг алдагдуулж, шүүх засаглалын авилгатай тэмцэх боломжийг хязгаарлах” -ыг доктор А.Цэвэлрагчаа дурдав.

2019 оны 5-р сард НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэгч Мишель Форст Монгол Улсад айлчилж байсан ба  тэрбээр илтгэлдээ тус Засгийн газрын баталсан шинэ хууль нь шударга ёсыг шаардаж, авилгын эсрэг үг хэлэхийг хүсч буй хүмүүсийг айлган сүрдүүлэх зорилготой болохыг дүгнэн тодоор тэмдэглэн илгээж байжээ. Мөн уг хууль нь НҮБ-ын улс төрийн эрхийн конвенцийг зөрчиж байгааг ч анхааруулсан юм.

Ардчилсан үүднээс авч үзвэл бас нэг эргэлзээтэй хууль 2017 онд батлагдаж байсан нь хүнийг хуурамчаар гүтгэвэл 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл сарын дундаж цалинг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх байв. Тус улсын  өндөр албан тушаалтнууд сэтгүүлчдийг гүтгэж нэр төрд нь халдсан хэргээр байнга цагдаа болон шүүхэд мэдээлдэг тул энэ хууль нь сэтгүүлчдийг цензурдахад хүргэж болзошгүй юм.

Бие даасан хууль эрх зүйн тогтолцоо нь хяналт, тэнцвэртэй байх, гүйцэтгэх засаглалын албан тушаалыг албан тушаалаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай гэдгийг доктор А.Цэвэлрагчаа цохон тэмдэглэж. Засгийн газар нь өөрийн тогтолцоог өөрийн томилсон хүмүүсээр дүүргэж, шүүгчдийг халж, хуулийн тогтолцоог улс төрийн өрсөлдөгчдийг шийтгэх зэвсэг болгон ашиглавал “ардчилал” хохирох болно гэсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн "Шүүхийн хараат бус байдлыг үгүй хийх нь ардчилсан ёс элэгдэж буйн эхний шинж тэмдэг” гэжээ.

Оллоо.мн 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button