Д.Нямхүү: Дахин хоёр хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.Тус халдварын улмаас 7,3 сая хүн өвчилж, 412 мянган хүн нас барсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 122 мянган хүн шинээр өвчилж, хоёр мянга гаруй хүн нас баржээ.ОХУ халдварын хэмжэгээрээ дэлхийд гуравт бичигдсэн хэвээрээ байна. Өчигдөр тус улсад дахин 8590 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллэхдээ: “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна” гэв.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button