Бие даагч П.Бүүвэйбаатар энэ удаа сонгуульд оролцож байгаа 605 нэр дэвшигчийг чалленждаа дуудлаа

УИХ-ын 2020 оны сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын өвөрмөц хувцаслалт олон нийтийн анхаарлыг татаад буй.

 

Түүний хувьд сонгуулийн сурталчилгаагаа тун өвөрмөц содон байдлаар үргэлжлүүлэн хийсээр байна. Тухайлбал,  сурталчилгааныхаа үеэр Баянгол дүүргийн жижиг бизнес эрхлэгч тэр дундаа цайны газруудын үйлчилгээг дэмжиж, орлого оруулах чалленжийг эхлүүлээд байгаа.

Бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын зүгээс энэ удаа 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа 605 нэр дэвшигчдийг "Үдийн цай" чалленждаа дуудлаа. Өнөөдрийн чалленжаар  Төмөр замын дээд сургуулийн хажууд зоорийн давхарт байрлах  "Цайны газар"-ыг санал болголоо.

Та бүхэн ард түмнийхээ дунд ороод жижиг цайны газрууддаа орлого оруулаарай. Коронавируст халдварын улмаас бизнес эрхлэгчид нилээн хүнд цаг үеийг туулж байгаа. Иймээс та бүхэн хамт олноороо дүүргийнхээ цайны газруудаар үйлчлүүлээрэй. Та бүхэн энэхүү чалленжид нэгдэж, лайв хийгээрэй.

 

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа нийт 605 нэр дэвшигчиддээ бүгдэд нь амжилт хүсье. Ямар ч хэрэгцээгүй хүмүүс нэр дэвшлээ гэж хэлсэн намын том дарга уучлалт гуйгаарай. Энэ нэр дэвшигчид чинь бүгд Монголын ард түмний төлөөлөл юм шүү. Цайны газартаа лайв хийхийг зөвшөөрсөн н.Мөнхтуяа эгчдээ баярлалаа, бүгдээрээ энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй хэмээн лайваа өндөрлүүлэв.

Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын сонгуулийн штабаас

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button