Шаардлага биелүүлээгүй нэг иргэнээс болж онгоцноос иргэдийг буулгах ажил 30-аад минут саатжээ
Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг өчигдөр 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирсэн юм.
Онгоц газардаж зорчигдыг буулгах үеэр тус нислэгээр ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн байна. Үүний улмаас зорчигчдыг буулгах үйл ажиллагааг 30 гаруй минут саатуулжээ. Иймээ цагдаагийн байгууллагын албан хаагчид улаан бүсэд нэвтэрч хэв журмыг сахиулсан байна.
Уг нислэгт бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 15, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 41 иргэн багтан иржээ.
О.ОНОН