А.Амбасэлмаа: 315 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Коронавируст халдварын улмаас дэлхийд 7,4 сая хүн өвчилж, 471 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 127 мянган, нас баралт дөрвөн мянга гаруй хүнээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллэхдээ: “Зургадугаар сарын 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторт нийтдээ 315 хүний шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Одоогоор нийт батлагдсан тохиолдол 194, эдгэрсэн 84, эмчлэгдэж буй 105 хүн байна” гэв.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button