АНУ-д 1 сая ам.долларын хамгаалалтын хувцас хандивлана

 

УОК-ын 23 дахь хуралдаан өнөөдөр боллоо.  УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-д 194 хүнийг хүлээж авсан байна. Үүнээс 89 эдгэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд нийт 9 улсаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн байна.  

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа иргэдээс гадна  17694 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Лабораторид  27 хүн ажиллаж байгаа бол нийтдээ 200 гаруй хүн  ээлжээр ажиллаж байна. ХӨСҮТ эм тариа, хамгаалах хэрэгслийн  30 хоногийн нөөцтэй байна. Одоогоор “N95” амны хаалтыг нийлүүлэлтийг нэмэгдлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

 

Хилийн боомтууд УОК өнгөрсөн хугацаанд улс хооронд, аймаг хоорондын  ачаа тээврийг саатуулаагүй. Бизнесээ бүх талаар дэмжих хэрэгтэй байна. Цаашид эдийн засаг, санхүүгийн байдал хоёрдугаар хагаст хүндэрч магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагуудаас ААН-д  коронавирусээс урьдчилсан сэргийлэх хуулийн  шалгалтаас бусад давхцаж явуулж байгаа шалгалтыг зогсоох үүрэг өгч байна. 

 Монгол Улсын АНУ-д нэг сая ам.долларын хамгаалах хэрэгслийн хувцасыг хүргэхээр шийдвэрлэсэн. АНУ-ын тал хүлээн авна гэдгээ мэдэгдсэн. Энэ сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ татан авна. Зургадугаар сард гурван нислэг хийгээд байгаа. Маргааш Энэтхэгээс ламхай нарыг авчирна. Онгоц замдаа Лаос улсад зогсох бөгөөд тэндээс 10 иргэнээ авна. Нийт 256 иргэн ирнэ. Мөн энэ сарын 17-нд БНСУ-аас зөвхөн транзитаар ирсэн иргэд, зургаадугаар сарын 18-нд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдээ авчирна. Зургаадугаар сарын 19-нд Франкпурт руу, энэ сарын 21-нд АНУ руу нислэг хийнэ. Мөн зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх талаар судалж байна. Энэ сард 2300 орчим иргэдээ татан авахаар төлөвлөсөн” гэсэн юм. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button