Н.Мандах: Шүүх хурлаар тухайн шийдвэрээ өөрчлөх байх гэж би найдаж байна

Монгол улсын 2020 оны УИХ-ын сонгуульд Нэр дэвших үнэмлэхээ гардан авсан ч хорих 461 ангид хоригдож буй Н.Номтойбаярын шүүх хурал эхэллээ.

Энэ үеэр түүний өмгөөлөгч Н.Мандах хэлэхдээ: “Өнөөдрийн шүүх хурлын гол үндсэн агуулга бол мөрдөгчийг дарамталсан гэдэг үндэслэлээр шүүхээс Н.Номтойбаярт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгч үзэж байгаа юм. Ийм учраас шүүхийн шийдвэр эргэлзээтэй үндэслэлгүй байдлаар гарсан гэж өмгөөлөгч үзэж байгаа юм. Хоёрдугаарт өнөөдөр Н.Номтойбаяр гэдэг хүн Монгол улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа. Энэ нь 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн СЕХ-ны шийдвэр мөн зургадугаар сарын 2-ны өдөр гардуулсан нэр дэвшигчийнх нь үнэмлэхээр тогтоогдож байгаа юм. Тэгвэл үүнээс ямар агуулга харагдаж байна вэ гэхээр Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.2.1-т заасан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр тухайн нэр дэвшигчийг цагдан хорих, эрхийг хязгаарлахыг хориглох гэх зохицуулалтанд энэ хүн хамаарч байгаа учраас өнөөдөр энэ шүүх хурлаар тухайн шийдвэрээ өөрчлөх байх гэж би найдаж байна. Шүүх хуралдаанаар энэ бүхнийг шийднэ. Тийм учраас энэ байдалтай хамааруулаад үзвэл Н.Номтойбаярыг цагдан хорих таслан сэргийлэх шийдвэр авах хууль зүйн үндэслэлгүй байсан” гэв.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button