Н.Мандах: Н.Номтойбаяр шүүх танхимаас гарахдаа ‘Иргэд хүчтэй’ гэж хэлсэн

Монгол улсын 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өмгөөлөгчийг дарамталсан гэсэн үндэслэлгүй шийдвэрээр 461 хорих ангид хориод байсан билээ.Тэгвэл өнөөдөр түүний хэргийг шийдвэрлэх шүүх хурал болж өнгөрлөө. Шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт оноогдсон цагдан хорих, таслан зогсоох шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч Н.Мандах мэдээллэхдээ: “Шүүх хурлаар Н.Номтойбаярт авсан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Шүүгч маань дараагийн хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 17-ны өдөр гэж зарласан боловч цагаа хэлсэнгүй. Хоногт 24 цаг байдаг. Бодвол шөнийн цагаар хурлаа хийхгүй байлгүй. Чухам хэдэн цагт хийхийг бүү мэд. Би  нэг зүйлийг тодорхой хэлье. Тухайн гарч байгаа шүүгчийн захирамжинд, шүүхийн шийдвэрт үнэхээр харамсаж байна. Хуулиа зөрчөөд, сонгуулийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.2.1-т заасан үндэслэлийг тайлбарлаж өгөөчээ гэж өмгөөлөгчийн зүгээс хүссэн тайлбарлаж чаддаггүй. Тайлбарлахдаа ямар агуулга хэлж байна вэ гэхээр шүүхэд тэр зохицуулалт хамаагүй гэнэ. СЕХ-ноос зөвшөөрөл авах тэр эрх зүйн зохицуулалт хамааралгүй гэнэ. Гагцхүү энэ хэрэг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд байх үед л энэ хамааралтай гээд  улсын дээд шүүх хуульд тайлбар хийдэг тэр бүрэн эрхийг шүүгч өөрөө хэрэглээд явчихлаа. Ийм л нөхцөл байдалтай өнөөдрийн шүүх хурал үргэлжиллээ.  Н.Номтойбаяр гэдэг нэр дэвшигчийн тухайд нийт сонгогч болон хэвлэл мэдээллийнхэнд надаар дамжуулж нэг зүйлийг хэлүүлж байна. Энэ зүйлийг би хэлье. Яагаад гэхээр энэ хүн өнөөдөр шүүхийн шийдвэрээр бүр үндэслэлгүй шийдвэрээр цагдан хоригдож байгаа боловч Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хэвээрээ шүү гэдгийг хэлүүлж байна.  Н.Номтойбаяр сая шүүх танхимаас гарахдаа “Иргэд хүчтэй” гэж хэлсэн. Би үүнийг дахиад хэлье. "Иргэд хүчтэй" тиймээс надад өөр өгөөд байх тайлбар байхгүй гэж бодож байна” гэв.

Б.СУВДАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button