Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00  цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм.

 Тусгай үүргийн онгоц маргааш буюу 06 дугаар сарын 13-ны 07:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button