ОХУ задгай сансарт алхах жуулчдыг бэлдэхэд бэлэн гэв

ОХУ-ын "Главкосмос" компанийн ерөнхий захирал Дмитрий Лоскутов "Одоо хүртэл сансар руу аялах боломжтой жуулчин, сансарт очиж үзсэн жуулчдаас хэн нь задгай сарсарт гарахыг хүсч байгаагаа хэлж байгаагүй. Гэхдээ энэ үйлчилгээг хийх боломжтой" гэж "Спутник" агентлагт ярьжээ. Тэрээр "Бид одоогоор ийм хүсэлт хүлээж аваагүй байна. Гэхдээ бид сансар руу хийх нислэгт оролцох хүнийг задгай сансарт гаргахын тулд бэлдэхэд бэлэн байна" гэв.

Мөн задгай сансарт алхахад амар биш болохыг сануулжээ. Түүнээс гадна задгай сансарт гарах ямар нэгэн алхам их хариуцлагатай, аюултай даалгавар. Тиймээс тусгай бэлтгэл шаардлагатай болохыг онцолсон байна. ОХУ-ын "Союз" хөлөг 2001 болон 2009 онд АНУ-ын "Space Adventures" аялал жуулчлалын компанитай гэрээ байгуулж гарын үсэг зурсан долоон жуулчныг олон улсын сансрын станц руу аваачсан аж. Тэдний нэг Чарльз Симони сансар руу хоёр удаа нисч байжээ. Харин өнгөрсөн жилийн хоёрдугаар сард ОХУ-ын "Роскосмос" сансрын корпораци, АНУ-ын "Space Adventures" компани 2021 он дуусахаас өмнө олон улсын сансрын станц руу долоон аялагчийг аваачихаар төлөвлөж байсан гэрээгээ цуцалсан байна. Мөн "Роскосмос" корпораци "Союз MS" сансрын хөлөг болон "Союз2.1а. зөөгч пуужинг бүтээхээр ажиллаж эхэлсэн гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button